Б.Бат-Энэрэл эмчилгээ хийлгэхээр урд хөршийг зорилоо

Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт энэ сарын 20-нд болсон юм.
Хандивын тоглолт амжилттай дуусч, Б.Бат-Энэрэл хүү БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нүдний оношлогоо,эмчилгээ хийлгэхээр өчигдөр эх орноосоо морджээ.
Б.Бат-Энэрэл хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэдэг. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөсөн байна. Одоо Б.Бат-Энэрэл хүү таван настай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ