Энэ зун 1000 гаруй оюутан эр цэргийн тангараг өргөнө

Манай улс 2014 оноос “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэснээр их, дээд сургуульд сурч буй 18-25 насны залуус цэргийн алба хаах боломж бүрдсэн юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гурван жилийн хугацаанд 2400 гаруй оюутан цэргийн алба хаажээ. Харин өнөө жил нийслэл болон Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн их, дээд сургууль, МСҮТ-ийн 1000 гаруй оюутан эр цэргийн тангараг өргөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ