Хүүхдийн паркт гал гарлаа

Дөнгөж сая хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн бие бүрэлдэхүүн очиж, гарсан галыг бүрэн унтраасан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдийн паркт гарсан бага хэмжээний галыг шуурхай ажиллаж бүрэн унтраажээ. Галын улмаас хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө хохироогүй гэв. Одоогийн байдлаар гал унтраах аврах анги үргэлжлүүлэн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ