Манчестерт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 19 боллоо


Тодруулсан албан ёсны мэдээгээр, Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд дэлбэрэлт болсноор 19 хүн амь үрэгдэж, бас 50 орчим хүн шархаджээ.Эндхийн цагдаагийн байгууллагын Твиттерт ингэж мэдээлсэн байна.
Түрүүнд нь 20 хүн амь үрэгдэж, нэлээд хэдэн зуун хүн шархадсан тухай мэдээлж байсан юм.
Энэ хэрэг явдлыг террорын ажиллагаа гэж үзэж байгааг хууль сахиулах байгууллагынхан нотложээ.Гэхдээ үүнийг няцаасан баримт хараахан алга байна.
Дэлбэрэлт даваа гарагт 20 цаг 30 минутын хавьд (УБ-ын цагаар мягмар гарагийн үүрээр 03 цаг 30 минут)“Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний танхимд болжээ. Хэдэн мянган хүн, түүний дотор олон хүүхэд, өсвөр насныхны үзсэн концерт энэ үед дуусаад байжээ.
Болсон явдлыг харсан хүмүүсийн хэлснээр, дуучин Ариана Грандег сүүлчийн дуугаа дуулж дуусаад, тайзнаас буумагц хүчтэй дэлбэрэлт болсон байна.

Тэрбээр сүүлийн дуугаа дуулаад тайзнаас буух үед эхний дэлбэрэлт болжээ.












С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ