Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байгаа Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр болно. Тус өдөрлөг өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Тус үйл ажиллагааны зорилго нь Соёл урлагийн салбар байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, шинээр нэвтэрч буй үйлчилгээ цаашид хийгдэх ажлуудыг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд, дүрэм журмыг сурталчлах аж.

Нээлттэй хаалганы өдөрлөгт соёл урлагийн 17 байгууллага оролцож өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлууд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ