Монголын хуульч эрдэмтэд нэг дор чуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган өнөөдөр 09.00-16.00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд болно. Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцох юм байна.

Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Академич С.Нарангэрэл, Академич Ж.Амарсанаа тэргүүтэй Монголын нэр бүхий 150 орчим хуульч эрдэмтэд оролцож, салбарынхаа асуудлын хүрээнд нээлттэй санал бодлоо солилцох аж. Мөн энэ үеэр Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэхүү арга хэмжээ нь хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ