Хүн бүрийн үзэхэд илүүдэхгүй түүхэн гэрэл зургууд

Түүхмаш ээдрээтэй, будлиантай байдаг нь өөрийн гэсэн шалтгаантай. Өнгөрсөн үе нь элдэв үйл явдал, хүмүүс, олон сая нарийн ширийн зүйлээр дүүрэн хязгааргүй сансар огторгуй л гэсэн үг, тиймээс тэр үйл явдал бүр нь бидэнд сургамжтай байж болно. Янз бүрийн үед, өөр өөр газарт авсан гэрэл зургууд таны өмнө байна.

1. Элвисийн оршуулгын үеэр аальгүйтэжбайгаа Билл Мюррей (америкийн жүжигчин, найруулагч), 1977 он.

2. Цагдаа нар Ши цэнгэлдэх хүрээлэнд болсон “Битлз”-ийн концертоос нэгэн бүсгүйг гаргаж байгаа нь,1965 он. Хөөрхий бүсгүй сэтгэлийн хөөрлөө барьж чадаагүй бололтой.

3. Одри Хёпберн тамхилахаар завсарлаж байгаа нь, 1950-иад он.

4. Бүсгүйчүүдийн хөгжмийн “Инженю” чуулгынхан Висконсины их сургуульд үнээнүүдэд хөгжим тоглож өгч байгаа нь. Энэ тоглолт ньхөгжим сүүний гарцанд нөлөөлдөг эсэхийг шалгахаар 1930 онд хийсэн туршилтын нэг хэсэг байжээ.

5. Элеанор Рузвельт АНУ-ын ардчилсан намын бэлэгдэлтэй танилцаж байгаа нь

6. ГүнжДиана ДОХ өвчтөнтэй гар барьж байна.Үүнээс өмнө ДОХ өвчтөнднойтон хамуутсан хүн шигээр ханддаг байсан юм.

7. Рональд РейганМухаммед Алийг Цагаан ордонд зочилох үеэр түүнтэй “боксдож байгаа” нь, 1983 он.

8. «Битлз» хамтлагийнхан болон цагдаа Бобби Паламаро нар“White House Sub Shop”-од бараг хоёр метрийн урт сэндвичтэй патиардуулжээ, Атланитик-сити, 1964 он.

9. Эзэгтэй Барбара Данлапсэтгэцэд нөлөөлдөг бодисын нөлөөнд ороод байгаа нь. Тэр мансууруулах бодис сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөгийг судлахад сайн дураараа оролцсон хүмүүсийн нэг байжээ.

10. Майкл Рокфеллер болон Шинэ Гвинейн Дани омгийнхон.1961 онд Рокфеллер энэ аралд алга болжээ.Махчин хүмүүс түүнийг алж, идсэн байх хэмээн үзэж байсан гэнэ.

11. Манчестер хотын борчуудын хорооллын охидуудгадаа тоглож байгаа нь, 1965 он.

12.Стэнлигийн цомын анхны эзэд, Монреалийн хоккейн клуб.

13. Жирэмслэлтээс сэргийлэх эм хийсэн хүмүүсийн нэг Жон Рок. Инээдэмтэй нь, тэр гэрэл зурагт 17 ач, зээгийнхээ хамт байгаа нь.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ