Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдийг шүүж байна


Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг гарсан билээ. Түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан.
Шүүгдэгч Б нь хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан бөгөөд тэрээр шүүх хурлын үеэр "Надад амьд явах сонирхол алга. Би ээжтэйгээ уулзахаар явлаа” хэмээн хоолойгоо зүссэн нь хяналтын камерт бичигдсэн байдаг.
Улмаар шүүгдэгч Б-ийн шүүх хурал хойшилж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дахин шүүх хурал товлосноор өнөөдөр шүүгдэгч Б-г шүүж байна. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, мөн хуулийн 245 дугаар зүйл буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэсэн зүйл ангид заасны дагуу шүүж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ