Шүүх танхимд хоолойгоо зүссэн этгээдийг шүүх хурал хойшлов

Улмаар шүүх хурлыг ирэх сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан байна. Учир нь шүүгдэгч Б нь 461 дүгээр ангид хүргүүлсэн яллах дүгнэлтээ гардан авахгүй гэсэн байсан тул хуулинд заасан 72 цаг хүрээгүй гэсэн үндэслэлээр шүүх хурал хойшлогджээ. Харин өнөөдрийн шүүх хурал дээр яллах дүгнэлтээ гардан авсан байна.
Яллагдагч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан. Мөн дээр нь нэмэгдээд 245.1 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах хэргээр өнөөдөр шүүгдсэн юм. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.
Хэргийг сануулбал, Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ. Тэрбээр шүүх хурлын үеэр"Надад амьд явах сонирхол алга. Би ээжтэйгээ уулзахаар явлаа” хэмээн хоолойгоо зүссэн нь хяналтын камерт бичигдсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ