Гэртээ ганцаараа үлдсэн бяцхан хүү 50 мянган юань ураад хаячихжээ

Хятадад гэртээ харах хүнгүй ганцаараа үлдсэн 5 настай хүү аавынхаа мөнгийг олоод, нийтдээ 50 мянган юанийндэвсгэртүүдийг (10 мянга орчим ам.доллар) тэр гэхийн тэмдэггүй болтол урж тасдаад хаячихжээ. Ингэхдээбанкуудурсан дэвсгэртүүдийг шинэ дэвсгэртээр солихоос татгалзсан байна.

Энэ явдал тус орны зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотод болжээ. Хүүхдийн аав, бизнесч Гао гэртээ ирж, юу болсныг хараад, урсан мөнгийг ойрхны банкинд аваачжээ. Шинэдэвсгэртээр солихын тулдурагдсан дэвсгэрт бүрийг нийлүүлэн наах хэрэгтэй гэж банкныхан хэлснийг Sohu.com сайтад дурдсан байна.

Гао эхлээд 100 юанийн урагдсан дэвсгэртүүдийг нийлүүлэн наах гэж оролджээ. Гэвч олонхи дэвсгэртийг ганцхан дундуур нь биш, бүр гурав-дөрвөн хэсэг болгон урчихсан учир, нийлүүлж наах барагболомжүй гэдгийг тэр хэсэг хугацааны дараа ойлгосон байна.

Харин ихээхэн мөнгөзүгээр нэг урагдсан төдийгүй, бас дээр ньхолилдсон байжээ.Тийнхүү хоёр өдрийн дотор Гаоцөөхөн дэвсгэртийг л нийлүүлэн нааж дөнгөсөн байна.

Хүүхэд юу хийж байгаагааойлгоогүйучир, би түүнийг нэг их айхтар шийтгээгүй хэмээн аав хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ