ОУВС өнөөдөр шийдвэрээ гаргана


ОУВС-ийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж, манай улсыг “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах эсэхийг шийдэнэ.

Монголын асуудлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар эцэслэн шийдэх байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар нийтдээ 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Үүний 400 сая ам.долларыг ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлээр авч, үлдсэнийг нь бусад улс орнуудаас зээлжих нөхцөл бүрдэнэ. Манай улсгурван жилийн хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, санхүүгийн сахилга батаа бэхжүүлнэ гэж тооцож байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ