Төв талбайд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар олгож байна

odorlog

Яг одоо Зам тээврийн хөгжлийн яамны “Нээлттэй хаалгын өдөрлөг” Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр авто тээвэр, авто зам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулна.

Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money карт борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.

Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”-ыг танилцуулна. Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үзүүлэн болох АН-2 онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн засаж, шинэ онгоц үйлдвэрлэх гэж байгаа талаарх мэдээллийг авах боломжтой. Зам тээврийн хөгжлийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ