ТТАХНЭ, ХСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн нар тавдугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хавдрын чиглэлээр ажлын байранд шавилан сургах, шаардлагатай тохиолдолд зарим үйлчлүүлэгчдийн оношлогоо, эмчилгээний асуудлыг хамтран шийдвэрлэн ажиллаж мэдээ мэдээлэл, туршлага солилцож харилцан ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Цаашид хамтран ажилласнаар эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн мэдлэг,ур чадвар дээшлэх, харилцан суралцах, үлгэрлэх, түүнчлэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах, түргэн шуурхай үйлчилгээг цаг тухайд нь үзүүлэх зэрэг олон давуу талууд бий болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ