Халдлага үйлдэхээр завдсан этгээдийг Лондоны нисэх буудлаас баривчиллаа

Сири рүү нисэхээр завдаж байсан алан хядагчийг Английн алан хядлагатай тэмцэх албаныхан Лондоны Станстед нисэх буудалд саатуулжээ. Алан хядагч этгээд 37 настай, энэ сарын 23-ны өдөр Сири рүү Туркээр дамжиж нисэх гэж байгаад саатуулагдсан байна. Энэ баривчилгаа Манчестерт болсон дэлбэрэлттэй холбоогүй гэж Скотланд Ярдаас мэдэгдлээ.

Скотланд Ярдынхан үүнээс гадна өөр хоёр этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

“Манчестер арена”-д бөмбөг тэсэлсэн этгээд халдлага үйлдэхээсээ өмнө Ливи рүү зорчоод ирсэн гэсэн мэдээ бий. Тиймээс англичууд юуны түрүүнд Сири, Ливи зэрэг улс руу зорчоод Англид эргэж ирсэн лалын шашинт иргэдэд анхаарлаа хандуулан шалгаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ