О.Осоржамаад “Сити” дээд сургууль төлбөргүй суралцах урилга өгчээ

Сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд хамгийн их эрэлттэй байгаа хүний нэг бол эгэл жирийн амьдралтай О.Осоржамаа юм. Орой бүр фэйсбүүктээ лайв /Live/ хийж, олон хүний хандалтыг авч буй түүнтэй News.mn сайт ярилцлага хийсэн билээ.
Тус ярилцлагад О.Осоржамаа жүжигчин болох мөрөөдөлтэй ч эдийн засгийн байдлаас шалтгаалж мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа тухай ярьсан. Тэгвэл түүнд “Сити” дээд сургууль дөрвөн жил төлбөргүй суралцах урилга өгчээ.
Тэрээр 20 гаруйхан настай бөгөөд түүнийг бага байхад нь эцэг, эх нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Одоо тэрээр ах, эгч нарын хамт түрээсийн байранд амьдардаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ