БНХАУ-аас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж авахаар болжээ

БНХАУ Монгол Улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж өгөхөөр болжээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр сар бүр хийдэг хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдэд энэ талаар мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 14-15-нд БНХАУ болсон “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн орнуудын чуулганд оролцохдоо тус улсын эрх барих дээд албан тушаалтнуудтай уулзаж 21 төрлийн бичиг баримтад гарын үсэг зурсан. Буцалтгүй тусламж олгох асуудал тэдгээрийн нэг нь юм байна. Мөнгийг 2018-аас 2020 он хүртэл гурван жилийн хугацаанд цувруулан шилжүүлэх аж. Манай тал энэ мөнгөний 350 сая юанийг гэр хорооллын хөгжилд зарцуулахаар төлөвлөөд байгаа гэдгийг Ц.Мөнх-Оргил сайд сэтгүүлчдэд дуулгасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ