Соёмботой уулыг ухсан компани өнөөдрөөс нөхөн сэргээх ажлаа эхлүүлнэ

Умаа хум толгой буюу Соёмботой уулыг ухаж эхэлсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас мэдээлэл хийлээ. Тус яам тусгай хамгаалалттай газарт аялал жуучлалын чиглэлээр ашиглалтын зориулалтаар газар олгодог аж. Зайсангийн газрын асуудлын нэг нь уугуул иргэд нь газраа өөрийн эзэмшиж чадахгүй байна гэх гомдол.
10 гаруй жил амьдарч байгаа ч газаа эзэмшиж чадахгүй байгаа иргэд цөөнгүй байдаг байна. Тиймээс 2015 онд Засгийн газар бичил аялал жуучлалын зориулалтаар газар олгох эрхийг нь нээж, үүний дагуу 2016 онд Н.Батцэрэг сайд тус уулын орчимд таван иргэнд газар олгосон байна. Харамсалтай нь эдгээр иргэдийн эзэмшсэн газар өөр байгууллагад шилжсэн тохиолдол хэд хэд гарчээ.
Байгаль орчин, аялал жуучлалын яамуг газар ухсан компанийн удирдлагуудтай өчигдөр уулзжээ. Улмаар үйл ажиллагаагаа зогсоож, газрыг нөхөн сэргээх ажлаа өнөөдрөөс эхлэн хийхээр болсон байна. Ухсан байдалтай байгаа нь иргэн Төгсжаргалын эзэмшлийн газар аж. Тэрбээр зочид буудлын зориулалтаар дөрвөн давхар барилга барих гэж байсан ч барилгынхаа зураг төслийг удирдах дээд шатны байгууллагуудаар шалгуулаагүй байсан нь үйл ажиллагааг нь зогсоох нэг шалтгаан болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ