Ирэх пүрэв гаригт бүх нийтээр амарна

Ирэх долоо хоногийн пүрэв гаригт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Энэ өдөр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан бүх нийтээр амрах юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг уламжлалт ёсоор Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн дүүргүүд ч мөн нутаг дэвсгэртээ тус тус арга хэмжээ зохион байгуулж ажиллах юм.

1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан билээ. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ