Кувейт улс Түлэнхийн төвийг ашиглалтад оруулахаар 8 САЯ АМ.ДОЛЛАР хандивлав


Кувейт улсын Эль-Кувейт хотод энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар Кувейт улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцаж буй юм.
Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэхээр төлөвлөсөн байсан.
Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Кувейт улсын Эль-Кувейт хотноо Кувейтын сангаас Монгол улсад Түлэнхийн төв байгуулахад зориулсан 8 сая ам.долларын /20 тэрбум төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн талаас Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулла Ал-Бадер оролцжээ. Буцалтгүй тусламж авснаар 2011 онд акталсан Түлэнхийн төвийн барилгын ажил 2018 онд дуусч, үйлчлүүлэгчдээ хүлээн авах боломжтой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ