Хог хаягдлыг дахин боловсруулах эко-парк байгуулахаар боллоо

niislelМонголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Сектех Групп ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан тухай Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Уг санамж бичгийн хүрээнд Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк байгуулах төслийг хэрэгжүүлэх юм байна.

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк төслийг 2017-2032 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ