Доён хочит У.Болдыг шүүх хурал дахин хойшиллоо


Доён хочит У.Болдыг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсанч шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхардсан үндэслэлээр дахин хойшилсон байна.

Шүүх хурал ирэх сарын 9-ны өдрийн 09 цагт товлогджээ. Өмнөх шүүх хурал яллагдагчийн өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшилж байсан бол өнөөдөр өмгөөлөгч хурал давхардсан үндэслэлээр дахин хойшиллоо.

У.Болд нь 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ