Хүүхдийн зуслангийн эрхийн бичгийг маргааш борлуулж эхэлнэ

Хүүхдийн зусланд амрах эрхийн бичгийг Улаанбаатар чуулгын байранд маргааш худалдаалж эхэлнэ.
Мөн ирэх сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 4, 5-нд Сүхбаатарын талбайд Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг болох юм.
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх хугацаа ойртож буйтай холбоотойгоор Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст 24 зуслан үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлээд байгаа аж.
Дээрх зуслангуудад Нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 5-8-ны өдрүүдэд зургаан байгууллагын хамтарсан шалгалт хийн шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл олгодог байна.
Шалгалтын хариу зургаадугаар сарын 10-ны өдөр эцэслэн гарч зуслангууд үйл ажиллагаа явуулах эрхээ авах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ