Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг амжилттай хийж байна

Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт ажиллалаа. П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлэг ньсүүлийн жилүүдэд зүрх, мэдрэлийн чиглэлээр гадаадад явах урсгалыг багасгах чиглэлд онцгой анхааран ажиллаж эмчилгээ, оношлогоондоо 12-13 шинэ арга технологийг шинээр амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа аж.
Тухайлбал, Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг Монгол улсдаа анх нутагшуулан, нийт 64 хүнд энэ тусламжийг үзүүлжээ. Мөн тархины судсан дотуурх мэс заслын тусламжийн олон аргыг нэвтрүүлэн гадаад улсад явах урсгалыг багасгаж, гадаад оронд эмчилгээ оношилгоонд илгээх 39 төрлийн өвчний жагсаалтаас гурван өвчнийг хасуулах саналыг гаргасан байна.
Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зөвхөн мэс заслын зардал гадаад оронд дунджаар 20-40 мянган америк долларын өртөгтэй байдаг бол өнөөдөр эх орондоо 7-8 сая төгрөгийг иргэн төлж эмчлүүлж байгааюм. Мөн тархины судсан дотуурх мэс засалынэмчилгээг гадаад оронд 100 мянган америк доллараас дээш өртөгтэй хийлгэдэг бол тус эмнэлэгт эмчлүүлж буй иргэд дундажаар 10-20 орчим сая төгрөгийг зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар төлсөнөөр иргэдэд эдийн засгийн хувьд асар их дэмжлэг үзүүлж байгаа юм. ЭМДаатгалын сангаасдээрх мэс засалд орж буй хэрэгслийн 75-80 орчим хувийг хөнгөлөн иргэд өөрийн эх орондоо маш бага өртөг зардлаар зүрх, мэдрэлийн өндөр өртөгтэй мэс заслыг хийлгэх боломж бүрджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ