Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, Инчеон хотоос Инчеон хотын даргын нарийн бичиг Ли Сухун, Байгаль орчны газрын ерөнхий захирал Ли Санбум, Гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Бёнхун нар болон бусад албаныхан байлцав.
Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд “Солонгос улсын гурав дахь том хот болохИнчеоны дарга Юү Жонбуг тантай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа.Улаанбаатар, Инчеон хотууд 2011 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш манай хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжиж ирсэн.
Инчеон хоттой 2017 онд Улаанбаатар хот дэд бүтэц, хот төлөвлөлт, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын хамтын ажиллагаа эрчимжүүлэх хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хот “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг хотуудын ногоон хөгжлийн сэдвээр 3 жил дараалан зохион байгуулсан. Форумд Солонгос улсын Сөүл, Пусан зэрэг томоохон хотын төлөөлөл оролцдог. Цаашид Улаанбаатар хотын зохион байгуулдаг олон улсын арга хэмжээнүүдэд Инчеон хот өөрийн төлөөлөгчдийг оролцуулж байхыг хүсье” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ