Монголын баг Японы шигшээтэй яг одоо тоглоно

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлсэн. Тус тэмцээнд долоон орны баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж A хэсгийн тэргүүн байраар Япон, B хэсгийн тэргүүн байраар БНСУ багууд шалгарсан юм.
Өнөөдөр 15:00 цагаас эхний тоглолт Хонг Конг болон Макаогийн багуудын хооронд болж байна. Хожигдсон багийн хувьд цааш тоглох боломжгүй болж долдугаар байр гэсэн үр дүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүлэх юм. Харин хожсон багийн хувьд тавдугаар сарын 25-ны өдөр Хойд Солонгосын багтай тавдугаар байрын төлөө тоглох эрхтэй болно. Өнөөдрийн мөн шөвгийн дөрвийн хоёр тоглолт явагдах бөгөөд эхлээд БНСУ болон Тайваний багууд 17:00 цагаас өрсөлдөх бол 19:00 цагаас Монгол улсын шигшээ баг Японы шигшээ багтай тоглох юм.
Тус тоглолтуудаас ялалт авсан багууд тавдугаар сарын 25-нд аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох бол хожигдсон багууд хүрэл медалийн төлөө тоглоно. Тасалбарыг ticket.mn-ээр болон Буянт-Ухаа спортын ордны үүднээс худалдан авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ