Монголын волейболчид хүрэл медалийн төлөө тоглоно

"Буянт-Ухаа" спортын ордонд Азийн Зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолт болж, манай эрчүүд Японы багт 3:0-ээр хожигдлоо. Японы баг өнөөдөр Тайваньтай алтан медалийн төлөө (15:00 цагт) тоглох бол манайхан БНСУ-ын багтай хүрэл медалийн төлөө (13:00 цагт) өрсөлдөх юм. Манай баг БНСУ-ын багтай хэсгийн аваргын төлөөх тоглолтод 3:2-оор дийлдээд байв. Тэмцээний энэ өдөр медалийн хоёр тоглолт болохоос гадна тавдугаар байрын төлөө БНАСАУ-Макаогийн баг (11:00 цагт) тоглох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ