Манчестерын амиа золиослогчийн дүү болон эцгийг Ливид саатуулжээ

Хууль сахиулах байгууллагынхан Манчестерт террорын ажиллагаа үйлдсэн гэж сэжиглэгдэж буй Салман Абедигийн эцэг болон 20 настай дүүгий ньЛивид саатуулсныг Интерфакс агентлаг уламжилжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Салман Абеди Триполи хотод террорын ажиллагаанд бэлтгэж байсан байна. Тэр “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой гэж Ливийн цагдаагийн байгууллага үзжээ.

Түрүүнд нь Их Британид Абедигийн бас нэг дүү Исмаилыг саатуулсан байна.

Ливийн цагдаа нарМанчестерт террорын ажиллагаа үйлдсэн 22 настай Рамадан Абедигийн эцэг 52 настай Рамадан Абедийг тус орны нийслэл Триполи хотод саатуулсныгБлумберг агентлаг мэдээлжээ. Ливид хэт даврагч үзэлтнүүдийн жагсаалтад өөрөө түрүүнд нь орж байсан Рамадан хүүгээ гэм буруутай гэдгийг няцаасан байна.

Үүнээс гадна, амиа золиослогчийн ах 23 настай Исмаилыглхагва гарагт Манчестерт саатуулжээ. Мөн халдлагад холбогдолтой байж магадгүй гэсэн сэжигтэйгээр Нэгдсэн вант улсад бас дөрвөн хүнийг баривчилсан байна.

Салман гэм буруугүй хэмээн Рамаданыг мэдэгдсэний дараа Ливийн нийслэлд баривчилгаа явуулсан байна. Халдлага үйлдэхээс таван өдрийн өмнө би хүүтэйгээ утсаар ярьсан, тэр ойрын үед бидэн дээр ирэхээр төлөвлөж байсан хэмээнРамадан дурджээ.

Салман Абеди 1994 онд төрсөн бөгөөд Муамар Каддафийн дэглэмээс нуугдахын тулд Их Британид ирсэн Ливийн дүрвэгч айлынгурав дахь хүүхэд байжээ.Түүний эцэг ньцагдаагийн тусгай отрядаас оргож, Каддафийн үед террорист бүлэглэлд тооцогдож байсан зэвсэгт бүлэгтэй нийлсэн байна.1991 онд Абедигийн гэр бүл Нэгдсэн вант улсад улс төрийн шалтгаанаар хоргодох эрх авчээ. 1994 онд өрхийн тэргүүн Рамадан Абеди Манчестерт суурьшиж, эндхийн сүмд номлогчоор ажиллаж, түүний хүү ч энд ирдэг байсан байна.

Рамадан Абедигийн оролдцож явсан бүлэглэлийг террорын ажиллагаанд холбогдолгүй гэж 2008 онд үзсэний дараа тэр Триполи хотодбуцаж очсонбайна. Харин том хүүхдүүд нь Их Британид үлджээ.

Манчестер хотын цагдаа нар болон Их Британийн аюулаас хамгаалах Мi5 албаныхан цаашид тус орны нутаг дэвсгэрт ашиглаж болох байсан тэсрэх бодисыг илрүүлжээ. “Индепендент” сонинд бичсэнээр, саперууд нэг ийм бөмбөгийг хор хөнөөлгүй болгосон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ