Эрдэмтэд: Шоколадны бас нэг тодорхойгүй байсан шинж чанарыг нээжээ

Шоколадыг хэр тааруу идэж хэрэглэх нь зүрхний хэм алдагдах өвчин тусах эрсдэлийг үлэмжхэн бууруулж болох юм.Дани улсын 55 мянган оршин суугчийн дунд судалгаа явуулсан Гарвардын Чаны нэрэмжит нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд ингэж мэдээлжээ.

Түрүүнд нь нийтлэгдэж байсан өгүүллүүдэд какао болон түүнийг агуулсан хар шоколад зэрэг бүтээгдэхүүнийхолбоог авч үзэж байсан бөгөөд шоколад ньсудсыг хэвийн ажиллахад тусладаг их хэмжээний флавонол гэдэг бодис агуулдаг юм.Гэвч шоколад нь зүрхний хэм алдагдах өвчин тусах магадлалд нөлөөлдөг эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм.

Судалгааг 1993 оноос хийж эхлэжээ.1993-аас 1997 ондбүх оролцогч 55502 хүний биеийн массын индекс, холестерины хэмжээ, цусны даралт, чихрийн шижинөвчин юмуу зүрх-судасны өвчинтэй эсэх, хоол тэжээл, амьдралын хэв маягийгбүртгэж авсанбайна.Дараа нь туршилтад оролцогчдыг дунджаар 13,5 жилийн турш ажиглажээ. Энэ хугацаанд 3346 хүн зүрхний хэм алдагдах өвчин туссан байна. Сүүлд нь судлаачидоролцогчдын биеийн байдлыг тэдний идсэн шоколадны хэмжээтэй харьцуулжээ.

Эцэстнь тэд асуулгын дүнг туршилтад оролцсон хүмүүсийн өвчний түүхтэй бас харьцуулсан байна. Сүүн болон хар шоколадны аль алиныг хэр тааруу хэрэглэх нь дэлхийн олон зуун сая хүнийгшаналгаадаг зүрхний хэм алдагдах өвчин тусах магадлалыг бууруулж байсан байна. Долоо хоногт 30 грамм шоколад тогтмол иддэг эмэгтэйчүүдэд ийм өвчин тусах эрсдэл 21%, харин долоо хоногт 60-90 граммыг иддэг эрчүүдэд 23%-иар буурч байжээ.

Гэхдээ ялангуяа какаоны агууламж багатай шоколадыг хэтэрхий ихээр,байнга идэх ньэрүүл мэндэд сөргөөрнөлөөлж болохыг эрдэмтэд сэрэмжлүүлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ