Хугацаа нь дууссан жолооны үнэмлэх үнэ төлбөргүй сэргээж байна


Зам, тээврийн хөгжлийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр Чингисийн талбайд үргэлжилж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр хугацаа нь дууссан жолооны үнэмлэх сунгах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, 2008 оноос өмнө автомашин жолоодох эрхээ авсан жолооч нар үнэмлэхээ таван жилийн хугацаатай үнэ төлбөргүй газар дээрээс нь авах боломжтой аж. Харин 2008 оноос хойшангилал авсан жолоочид мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтад хамрагдах юм. Ингэснээр жилийн хугацаанд үнэмлэх гаргана хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ