УИХ-ын дарга ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийг анхаарууллаа

ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголын цагаар өнгөрсөн шөнө хуралдаж манай улсын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэллээ. Тэрээр “УИХ-ын эрхэм гишүүдээ, ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад ОУВС-гаас хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсан тухай мэдээ урьд шөнө Сангийн яаманд албан ёсоор ирсэн байна. Хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор УИХ, Засгийн газар санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар хэрэгжүүлэх олон ажил бий. Энэ бүгдийг хөтөлбөрийн хүрээнд заагдсаны дагуу Засгийн газар бодитой хэрэгжүүлж уг хөтөлбөрийг үр дүнд хүргэн эдийн засагт ахиц гаргах тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Өмнө нь гаргаж байсан алдаа дутагдлуудыг гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ