Эргүүл хийж явсан цагдаа нар осолдож, нэг цагдаа амиа алджээ

Энэ сарын 14-нд буюу өчигдөр СХД-ийн Нарангийн энгэрийн задгайд эргүүл хийж явсан цагдаа нар автомашинтайгаа осолдож, нэг нь амиа алджээ.
Тодруулбал, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нарПриус маркийн машинтай үүргээ гүйцэтгэж яваад, Бонго маркийн машинтай мөргөлдөн, ийн осолдож, нэг нь газар дээрээ амьсгал хурааж, нөгөө нь хүнд гэмтэж Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, эмчлүүлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ