Монголын волейболчид дөрөвдүгээр байрт орлоо

"Буянт-Ухаа" спортын ордонд Азийн Зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дөнгөж сая тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт болж, манай эрчүүд БНСУ-ын багт 3:0-ээр хожигдлоо. БНСУ-ын баг хүрэл медаль хүртэж, манай баг дөрөвдүгээр байр эзлэв.
Монголын эрэгтэй волейболчид тус тэмцээний дөрөвдүгээр байрт гурав дахь удаагаа шалгарсан нь энэ болов. Тэгвэл манай эмэгтэйчүүд тус тэмцээний мөнгө, хүрэл медальтай билээ. Удахгүй алтан медалийн төлөө Япон, Тайванийн баг тоглох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ