14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцуулж болохгүй
Дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд холбогдож амь нас нь хохирсон 4 хэрэг бүртгэгдсэний 3 нь орон нутагт, 1 нь нийслэлд бүртгэгджээ.
Мөн нийслэлийн хэмжээнд эхний 4 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд хүнд хүндэвтэр байдлаар гэмтсэний 2 нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтсэн байна.
Иймд нийт иргэд, жолооч нарт Замын цагдаагийн албанаас дараах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд, эцэг эх та 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.
Хэрвээ дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа бол анхаарал болгоомжтой байж, жолоочид харагдахуйц тод эсвэл цацруулагчтай хувцас өмсөх.
Мөн хамгаалах малгай болон бусад хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэн хөдөлгөөнд оролцох.
Жолооч нарт ойлгогдохуйц анхааруулах болон эргэх дохио өгөх зэрэг арга хэмжээ авахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ