Хүүхэд барьцаалж, 80 сая төгрөг нэхсэн этгээдийн ялыг хэвээр үлдээжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 16 настай хүүг барьцаалж, эцэг эхээс нь 80 сая төгрөг нэхсэн Б.М-ийн ялыг хэвээр үлдээжээ.
Түүнд 7 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шүүхийн шийдвэр гарсан байсан бөгөөд түүний гомдлын дагуу өчигдөр хэргийг хянан хэлэлцжээ.
Б.М нь өнгөрсөн онд 16 настай Б-д цаасны хутга тулгаж, ам, гар, хөлийг нь хүлэн “Хажууд чинь тэсрэх бөмбөг тавьсан, хөдлөх юм бол тэсэрнэ шүү” гэж амь биед нь заналхийлж, түүний аав руу утсаар ярьж 80 сая төгрөг нэхсэн.
Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.5, 112.2.6, 112.2.8 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ