АН-ын Еренхий нарийн бичгийн даргаар Ц.Туваан томилогдлоо


Ардчилсан нам өнгөрсөн сарын 3-нд бүх шатны сонгуульт албан тушаалтнуудынхаа дунд сонгууль явуулж, шинээр сонгосон. Түүнчлэн намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, хуучин ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо хэмээн өөрчилж, гишүүдийнхээ тоог нэмж 389 болгосон билээ. Шинээр бүрэлдсэн Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд хуралдаж байна.

Энэ удаагийн хуралдаанаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг жинхлэх асуудлыг хэлэлцээд дөнгөж сая түүнийг албан ёсоор томиллоо. Ц.Туваан 1972 онд терсен, Хуний их эмч мэргэжилтэй, 1995 онд АН-д элссэн. ЭМС-н зевлех, ХХААЯ-ны дэд сайд, Терийн банкны ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ Эхнэр дөрвөн хуухдийн хамт амьдардаг. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гуйцэтгэгчийг энэ оны хоёрдпугаар сараас хойш хийж ирсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ