Москвад террорын ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан этгээдүүдийг саатуулжээ


Оросын аюулаас хамгаалах албаныхан “Исламын улс” бүлэглэлд багтдаг террорын бүлгийн гишүүдийг Москвад саатуулсан байна. Гүйцэтгэх албаны мэдээгээр, тэд нийслэлийн нийтийн тээвэрт террорын ажиллагаа үйлдэхээр зэхэж байжээ.Саатуулагдсан этгээдүүдийн дунд Оросын болон Төв Азийн орнуудын иргэд байгаа аж.Тэдний сууж байсан байрнаас тэсрэх бодис үйлдвэрлэдэг лаборатори болон хэрэглэхэд бэлэн болсон бөмбөг илрүүлсэн байна. Үүнээс гадна, автомат буу, сум хэрэгсэл, гранат, хэт даврагч үзэл болонтеррорын агуулгатай ном зохиол, дүрс бичлэг гарсан юм гэж Оросын Аюулаас хамгаалах албаны олон нийттэй холбоо барих төвөөс мэдээлжээ.

ТэднийгСирийн нутгаас удирдаж байсан байна. Саатуулагдсан этгээдүүд Москвад хорлон сүйтгэх-террорын ажиллагаа үйлдсэнийхээ дарааСирийн нутагт “Исламын улс” бүлэглэлийн талд байлдахаар тийшээ явахаар төлөвлөж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ