200 жилийн дараа хүмүүсийн гадаад төрх хэрхэн өөрчлөгдөхийг эрдэмтэд хэлэв

200 жилийн дараа хүн хэрхэн харагдахыг эрдэмтэд тодруулаад, түүний хөрөийг зуржүзүүлснийг хэвлэлд дурджээ.Биологчдын үзэж байгаагаар, хүрээлэн байгаа орчны бохирдолт, цаг уурын өөрчлөлтөөс болоод хоёр зуун жилийн дараа хүний гадаад төрх өнөөгийнхөөс үлэмжялгаатай болох ажээ.

Тийнхүү экологийн болон цаг уурын асуудлаас болоод 200 жилийн дараа одоогийнхтойгоо адилгүй болох ирээдүйн хүний хөрөг зургийг эрдэмтэд тайлбарласан байна.

Мэдээллийн “Версия” агентлагийн бичсэнээр,нүүрэнд гол өөрчлөлт гарах ажээ.Үүний дээр ирээдүйн хүний нүд нэмэлт соруумстай болж, энэ нь агаар мандлаас бууж байгаа бохирдсон эгэл бөөмсийг шүүх шүүлтүүр болох гэнэ.

Хамарч томорч, хүчилтөрөгчийг шүүхшинэ нүхтэй болно.Цээж өргөснө,энэ нь уушиг болонэлэгний хэмжээ томорсонтойхолбоотой аж.

Хүмүүс том гэгчийн чихтэй болж,дуу чимээний урсгалыг зохицуулахын тулд чих нь унжиж, соотойдог болох гэнэ.

Хүний бие махбодь химийн шинэ орчинд зүйл бүрээр дасан зохицох аж.Тиймээс ХХIII зуунд хүний арьс эвэрлэг зүйлээр бүрхэгдэж, энэ нь химийн аюултай орчноос хамгаалах гэнэ.

Хүн бохирдсон мах идэхээ больсноор намхан болно. Бид махбодид мухар олгой дахин ажиллаж,ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн боловсруулахад оролцох ажээ.

Энэ бүхэн нь тун хийсвэр дүгнэлт гэдэг нь мэдээж, хүн хоёр зуун жилийн дотор өөрчлөгдөх гэж юу байхав. Гэхдээ энэ нь агаарын бохирдолт, цагуурын өөрчлөлт ихсэж буйг сануулж буй ноцтой сануулга мөнөөс мөн гэлтэй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ