“НОЁН УУЛ”-ын асуудлаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд “Ноён уул”-ын шүүх хурал өчигдөр болов. Уг хурлаар, энэ сарын 2-ний өдөр Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлэх тогтоол гарсныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болох Засгийн газар, “Сентеррагоуд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов. “Ноён уул”-ын асуудлаар захиргааны хэргийн Анхан шатны шүүх ийнхүү 2 дах удаагаа актын биелэлтийг түдгэлзүүлснийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна.

Хуульд зааснаар энэ асуудлыг шүүх зөвхөн нэг удаа шийдэх байтал анхан шатны шүүх 2 дах удаагаа шийдсэн нь алдаатай болсон гэж Давж заалдах шатны шүүх үзсэн байна. Өнгөрсөн оны 5 дугаар сард Анхан шатны шүүх актын биелэлтийг түдгэлзүүлж байсныг Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй хэмээн эцэслэн шийдвэрлэсэн аж. “Ноён уул”-ын хэрэг нь нэг жил 6 сарын хугацаанд анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа боловч үндсэн маргааныг одоо болтол хэлэлцээгүй байгаа. Одоогоор дараагийн шүүх хуралдааны тов тодорхойгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ