Хүүхэд хулгайлсан эмэгтэй сэтгэцийн өөрчлөлтэй байжээ

БНХАУ-ын иргэн бага насны гурван монгол охиныг хулгайлахыг завдаад баригдсан талаар мэдээ өчигдөрцахим сүлжээгээр тархсан.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өчигдөр 15.40 цагт “БНХАУ-ын иргэн бага насны гурван эмэгтэй хүүхэд дагуулаад явж байна. Хүүхдүүд энэ эмэгтэйг танихгүй гэж байна” гэх мэдээлэл иржээ.

Иргэний мэдээллийн дагуу уг эмэгтэйг саатуулан шалгахад сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг Монгол Улсад төрж өссөн үндсэн харьяалалгүй эмэгтэй дээрх гурван хүүхдийг явганаар дагуулан явж байжээ.

Тус эмэгтэй “Тэди” худалдааны төвөөр хүүхдүүдийг дагуулан явж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулан шалгаж, байцаалтын ажиллагааг явуулсан аж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ