12 сум түргэн тусламжийн автомашинтай боллоо

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өчигдөр Баянхонгор, Өвөрхангай аймгийнсумдын эрүүл мэндийн төвүүдэд12 автомашиныг олгожээ.
Энэ оны улсын төсөв “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069маркийн нийт 151 машиныг өгөх юм.
Үүгээр нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийх бөгөөд хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал болох түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдэх боломжтой болж байгаа юм.
Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ