“Их долоо”-гийн удирдагчид терроризмтай идэвхитэй тэмцэхээр шийдэв


G7-гийн удирдагчид терроризм, хэт даврагч үзлийнэсрэг тэмцэх тунхаглалд гарын үсэг зурав.
Хэвлэлд бичсэнээр, дэлхийн аж үйлдвэр хөгжсөн долоон орон – АНУ, Герман, Япон, Их Британи, Франц, Итали, Канадын удирдагчдын уулзалтын хүрээнд болсон ажлын чуулганы төгсгөлд уг баримт бичгийг гаргажээ.
“Долоо”-гийн орнууд ийм баримт бичиг гаргаснаар,Манчестер хотод томоохон террорын ажиллагаа болсны дараа Их Британитай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийллээ гэж Италийн ерөнхий сайд Паоло Жентилони хэлсэн байна. Энэ террорын ажиллагааны улмаас 22 хүн амь насаа алдаж, олон зуун хүн шархадсан юм.
Энэ нь дэлхийн эдийн засгийнтэргүүлэх орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх улс төрийн чухал дохио юм гэж Жентилони хэлсэн байна.
G7Дэлхийн сүлжээнд хэт даврагч үзэлт контент тарахаас сэрэмжлэхийн тулд томхон IT-компаниудыг өргөн хүрээтэй татан оролцуулах хүч чармайлт тавина гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Терроризмын эсрэг тэмцлийг илүү өндөр түвшинд гаргах шаардлагатайг тунхаглалд бас дурдсан байна. Тухайлбал, энэ нь хэт даврагч үзэлтнүүдийгивээн тэтгэх санхүүгийн сувгуудыг хаахыг хэлж байгаа юм.Цэргийн мөргөлдөөний бүсийг орхин гарсны дараа гадаадын хөлсний этгээдүүдийн учруулж буй эрсдэлийг арилгах шаардлагатайг цохон заажээ.Европын цагдаагийн агентлагийн мэдээлснээр,“Исламын улс” бүлэглэлийн талд байлдахаар Ойрхи Дорнод руу явсан европчуудын нийт тоо 5 мянга орчим байгаа ажээ. Тэднээс олон хүн алагдаж,зарим нь буцаж ирж, гэхдээ тал орчим нь “халуун цэгүүдэд” байгаа ньЕвропын цагдаагийн байгууллагын сэтгэлийг ноцтой түгшээж байна.
Үүний зэргэгцээG7-гийн орнуудын хилийн байгууллагуудын, тухайлбалзорчигчдын тухай мэдээлэл солилцох,аялагчдыг хянах ажлыг чангатгах талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүргийг тунхаглалд тусгажээ.
ДХЯ-ны тэргүүн нар ойрын үед уулзаж, тодорхой арга хэмжээ авах ёстой гэж долоогийн удирдагчид үзсэнбайна. Үүнээс гадна,террорын эсрэг тэмцэхэд хувийн байгууллагууд болон иргэний нийгмийг идэвхитэй татан оролцуулахаар шийдвэрлэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ