Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ М.Анхцэцэгийн гэр бүлд 6 сая төгрөгийн хандив өгнө

Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүү маш хүнд түлэгдэж, БНСУ-д өндөр үнэтэй мэс засал хийлгэх шаардлагатай болсон билээ. Гэр бүлийнхэн нь энэ мөнгийг цуглуулахын тулд хандивын аян өрнүүлж байгаа. Тодруулбал, хагалгаанд ороход 65 сая төгрөгийн тусламж хэрэгтэй болоод байгаа юм. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд туслахаар болжээ. Тэрбээр яг одоо М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд 6 сая төгрөг хандивлаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ