Х.Баттулга: Хүч тэнцвэргүй тулаан болно


АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Түүнийг үнэмлэхээ гардаж авах үеэр АН-ын гишүүд, дэмжигчид СЕХ-ны байрны гадаа цугласан байлаа. Нэр дэвшигч Х.Баттулга тэдэнд хандан “Олуулаа байна, та нарыг харахад сайхан байна. Хүч тэнцвэргүй тулаан болно. Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө, гаднынхан бүгд байна. Бидэнд эгэл ардууд, ардчилагчид байна. Тиймээс Монгол ялна” гэв.
.jpg)
Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай түүнд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр “Монгол түмний хайртай хүү, Монгол төрийн дууллыг дэлхийн тавцанд цуурайтуулсан таныг нэр дэвшигчээр тодруулсан ард түмэн, АН-ын гишүүдэд талархал илэрхийлж, баяр хүргэе. Ардчилсан хувьсгалын ачаар асар их зүйлийг олж авсан ард түмэн гундуухан амьдарч байгаа ч ард түмэн Ерөнхийлөгчөөсөө юу ч горьдохгүй. Шударга ёс, эв нэгдлийг өгч чадах Ерөнхийлөгч хэрэгтэй. Ийм үед ухаалаг сонголт хийх хэрэгтэй. Амжилт хүсье" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ