Улаанбаатарт өдөртөө 19-21 градус дулаан

Өнөө шөнө Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн газар тариалан бүхий нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Мөн өнөө шөнө говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 29-нд буюу маргааш баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Хангайн уулсаар, энэ сарын 31-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 29-ны өдрөөс дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Зургаадугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ӨНӨӨДӨР /05.28 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан,бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ