G7-гийн уулзалт дуусав

Дүнгийн тунхаглал гаргаснаар G7-гийн уулзалт Сицилийн аралд дуусав. Дэлхийн удирдагчдын уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөө шахуу байжээ. АНУ, Их Британи, Канад, Франц, Итали, Герман, Японы төр, засгийн тэргүүн нар цаг уурын өөрчлөлт, терроризмын эсрэг тэмцэл, цагаачлал, Орос, Сирийн асуудал хэлэлцсэн байна.

“Оростой санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч, бид манай эрх ашигт нийцвэл бүс нутгийн мөргөлдөөн болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Оростой хамтран ажиллахыг хүсч байна” гэж тунхаглалд тэмдэглэжээ.

Украины талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөлд G7 Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцулахад бэлэн байна гэж РИА Новости агентлаг бичжээ. “Шаардагдвал бид цаашид хориг арга хэмжээ авахад бас бэлэн байна” гэж төр, засгийн тэргүүн нар мэдэгджээ.

БНАСАУ цөмийн зэвсэгтэй болж, пуужингийн туршилт хийсээр байгаад G7 сэтгэл зовинож байна. “Умард Солонгос дэлхийн бодлогын эн тэргүүний асуудалболоод байна. Тус улс дэлхийн тогтвортой байдалд улам ихээр аюул занал учруулж, энэ нь шинэ түвшинд гарлаа” гэж тунхаглалд өгүүлжээ.

Хэрвээ үндэсний аюулгүй байдал нь шаардвал, улс орнууд хил хязгаараа хянах эрхтэйг аж үйлдвэр хөгжсөн улсуудын удирдагчид хүлээн зөвшөөрсөн байна. ”Дүрвэгсэд өөрсдийн ирсэн орнуудад аль болох ойр байж, аюулгүй нөхцөлд эх орондоо буцах боломжтой байх ёстой” гэж баримт бичигт тэмдэглэжээ.

АНУ цаг уурын асуудлаарх элит клубийн түншүүдтэйгээ зөвшилд хүрээгүй байна.Одоо АНУ цаг уурын өөрчлөлтийн талаархи бодлого болон Парисын хэлэлцээрийг эргэн харж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч ирэх долоо хоногт энэ асуудлаар шийдвэр гаргахаар болжээ.

Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британийнтөр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн дарга болон Европын комиссын тэргүүн нар цаг уурын асуудлаархи Парисын хэлэлцээрийг аль болох даруй хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа нотлосон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ