Аймгийн арслан О.Хангай түрүүллээ

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жил, ИНЕГ-ын 60 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаанд өчигдөр боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон уг барилдаанд гурван аварга, дөрвөн арслан, дөрвөн гарьд цолтоноор манлайлуулсан хүчит 256 бөх төв барилдсан юм. Түрүү бөхөөр Ховд аймгийн Буянт сумын уугуул "Ховд" дэвжээ "Од" группийн бөх аймгийн арслан Оргихын Хангай тодорлоо. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Н.Жаргалбаяр үзүүрлэлээ. Ийнхүү О.Хангай арслан Аварга болон арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх дараалсан хоёр том барилдаанд түрүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ