Их Британийн эрдэмтэд жирийн аспириныг хорт хавдраас хамгаалагч шидэт тан гэжээ

Аспирин хорт хавдартай өвчтөнүүдийн байдалд эерэгээр нөлөөлж чаддагийг эрдэмтэд тогтоожээ.Британийн эмч нар өргөн цараатай туршилт хийснээр, химийн эмчилгээ хийлгэх үед бага хэмжээний аспирин хэрэглэх ньэмчилгээний үр дүнг 20%-иар нэмэгдүүлдэгийг илрүүлснийг хэвлэлд мэдээлсэн байна.

Их Британийн эрдэмтэд аспириныг хорт хавдраас хамгаалдаг шидэт тан гэж нэрлэсэн байна. Энэ эм өвчтөнүүдийн биеийн байдалд сайнаар нөлөөлж, зарим тохиолдолд өвчнийг багасгаж, шинж тэмдгийг нь алга болгож ч болох юм гэж мэргэжилтнүүд хэлжээ.

Тохиолдлын 20%-даспирин хорт хавдрын шинж тэмдгээс салах боломж олгож байгааг британийн шинжээчдийн хийсэн туршилтын явцад тогтоож чадсан байна. Арван тохиолдол бүрийн нэгт ньэнэ эмхорт хавдрын эс биеэр тархахыг нэлээд удаашруулж, тэр ч байтугай ийм эсийг устгах боломж олгож байгаа ажээ.

Эрдэмтэд одоогоор энэ зүй тогтолцлыг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Тийнхүү одоо тэд аспирин хэрэглэх үед бие махбодид гардаг биологийн үзэгдлийг судлаж байгаа ажээ.

Тухайлбал, эмч нар нэг хэсэг өвчтөнд аспирин, харин нөгөө хэсэгт нь аспирин гэсэн нэрээр өөр эм өгөх гэнэ. Иймаргаар тэд хорт хавдрыг эмчлэхэд уг эмийн үзүүлдэг нөлөөний шалтгааныг тайлбарлахыг хүсч байна. Гэвч ирээдүйд энэ аюулт өвчний шинж тэмдгийг алга болгохын тулд ч хэрэглэж болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ