Л.Чинбат Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнээр сонгогдлоо


Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус "Их Эе" хурал боллоо. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар олонхын саналаар Үндэсний Бөхийн Холбоог "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр болсон байна.
Тэрээр өмнө нь Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөн боловч Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат 100 хувийн саналаар сонгогджээ.
Харин Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нь энэ холбоог сүүлийн 15 жил удирдаж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ