Улаанбаатарт 24 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулааан байна.

2017 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун аймгуудыннутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийнхойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудыннутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ