Гайхалтай реалист хөрөг зурдаг хоёр гаргүй зураач

Польшийн зураач Mariusz Konrad Kędzierski хоёр гаргүй төржээ. “Энэ нь би мөрөөдлөө орхиход хүрнэ гэсэн хэрэг биш. Зураг зурах нь 7 наснаас миний амьдралын хэв маяг болсон юм.Түүнээс хойш би 700 гаруй зураг зурж, 15 мянга гаруй цаг зарцуулсан байдаг” гэж тэр ярьсан байна. Дөнгөж 3 ойтой байхад нь түүний авъяасыг анзаарчээ.Mariusz 12 настайдаауран зураг зурж эхлэсэн бөгөөд сүүлд нь 2008 онд мэс засал хийлгэснээр уран бүтээлээ хэдэн жил зогсооход хүрч, гэхдээ дараа нь дахин зурж эхлэсэн байна.

Түүнээс хойш тэр дүрслэх урлагт өөрийгөө улам хөгжүүлж, зонхилон хөрөг зураг зуржбайна. Түүний зургуудыг АНУ, Их Британи, Өмнөд Солонгост худалдаалдаг гэнэ. Түүний нэг зураг АНУ-ын нэг хамтлагийн цомгийн хавтсан дээр гарчээ.2013 оны намар Венад дэлхийн шилдэг зураачийн 2 дугаар зэргийн шагнал хүртсэн байна.“Сүүлийн үед би Европоор аялаж, Берлин, Амстердам, Лондон, Парис, Барселон, Марсель, Венец, Ром, Афин хотын гудамжинд ажиллаж байлаа. Өөрийнажлыг «Mariuszзурж байна» гэж нэрлэсэн юм. Тийнхүү би хүмүүсийн урам зоригийг сэргээж, бидний тархинд байгаа тэр бүхнийг тэдэнд үзүүлэхийг хүсдэг” гэж тэр хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ